Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогтыг жинхлэх, таван дэд даргаа сонгох асуудлыг хэлэлцэх АН-ын ҮБХ-ны хурал 10.00 цагаас эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан өнөөдөр Төрийн ордонд 10.00 цагаас эхлэхээр товлогдсон. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх, мөн намын таван дэд даргын сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Даваа гарагт хуралдсан Улс төрийн зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Р.Сэддорж, П.Батчимэг нараар ҮБХ-ны хурлыг удирдуулахаар тогтсон юм.

Сануулахад, өмнөх ҮБХ-ны хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарыг намын дарга О.Цогтгэрэл нэр дэвшүүлсэн ч хуралд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг 30 хоногоор хойшлуулаад байсан юм.

Э.Бат-Үүл:  Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтад хүргэнэ гэдэг бол, С.Баярцогтын зовлонгийн ёроолд байхдаа өөртөө тавьсан тангараг нь
Э.Бат-Үүл: Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтад хүргэнэ гэдэг бол, С.Баярцогтын зовлонгийн ёроолд байхдаа өөртөө тавьсан тангараг нь
 
МАРГААШ Улаанбаатарт 25 хэм ДУЛААН
МАРГААШ Улаанбаатарт 25 хэм ДУЛААН
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.