
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр өнгөрсөн наадмаар 512 бөхөөс үзүүрлэсэн. Тэрбээр гарди цол хүртсэн ч наадмын допингийн шинжилгээнд бүдэрч, гарди цолоо хураалгаж, барилдах эрхээ гурван жилээр хасуулаад буй. Түүний шинжилгээнээс илэрсэн бодис бүх цаг үеийн түүхэнд хориотой бодис байсан хэмээн Үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлсэн юм.
Харин аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эсэргүүцэж, Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст хандсан.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үр дүнгийн удирдлагын багт тус тус холбогдох маргааныг шийдвэрлэх хуралдааны товыг маргааш 10:00 цагт зарлажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!