Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын Аврагч спорт хороо "Таван хан" дэвжээний бөх Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ ням гарагт буюу 5-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Баридааны түрүү бөх 10, үзүүр бөх 6 сая төгрөгийн бай шагнал хүртэнэ.
Г.Эрхэмбаяр нь 2003 оны баяр наадамд тав даван Улсын начин болж 2006 оны наадамд цолоо баталсан байдаг. Тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд тухайн үеийн Улсын харцага С.Мөнхбатаар арав давж түрүүлэн Улсын арслан цол хүртэж байжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2013 оны баяр наадамд тухайн үеийн улсын начин Б.Гончигдамбаар ес давж Монгол Улсын аварга цолыг хүртэж байжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!