НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар БХҮХ-гийн хамт олныг НҮБ-ын байранд урьж, уулзалт зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар өнөөдөр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн (БХҮХ)-гийн хамт олныг НҮБ-ын байранд урьж, Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого, түүний хэрэгжилттэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уг уулзалтад тус хүрээлэнгийн захирал Д. Эрдэнэбаяр Үндэсний хөгжлийн бодлоготой нягт уялдуулан, шинжлэх ухааны нотолгоо, судлагаанд үндэслэсэн бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явц, тулгамдаж буй сорилтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн бодлогоор газар зүйн онцлог, нөөц боломжид тулгуурлан долоон бүс нутгаар авч үзэж, тус бүс бүрийн онцлог, өрсөлдөх давуу талуудад түшиглэн хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж буйг тэмдэглэв.

Тэрээр, бүс, орон нутгийн хөгжлийг дэмжихэд НҮБ-ын системийн байгууллагуудын оролцоо, дэмжлэг чухал болохыг тэмдэглээд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төсөл хөтөлбөрийг бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн НҮБ-ын систем Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийг бүх талаар дэмжиж, БХҮХ-тай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаашид орон нутгийн тогтвортой хөгжлийг хурдасгах, хөдөө орон нутагт илүү таатай амьдрах нөхцөл бүрдсэн хөгжлийг дэмжиж, хот руу чиглэх шилжилт хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах талаар илүү дэлгэрэнгүй хэлэлцэхээр тохиров.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөл хуралдлаа
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөл хуралдлаа
 
“AI & CODING” Хакатон эхэллээ
“AI & CODING” Хакатон эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!