Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан дараагийн сайд хэн болох асуудал хөндөгдөж эхэлсэн. Албан бус байдлаар Эрчим хүчний яамыг ХҮН намд өгч магадгүй байгаа юм.
Тэгвэл ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзээд буй УИХ-ын гишүүн Ж.Золжаргал цахим хуудаснаа сайдаар томилогдвол хийх ажлын төлөвлөгөөгөө илэрхийлээд байна. Үүнд:
-Сэргээгдэхийн байршлыг төрөөс тогтоож дуудлага худалдаагаар гүйцэтгэгч шалгаруулдаг заалтыг хүчингүй болгож, хүмүүс өөрсдөө санаачилж хэрэгжүүлэх эрх олгоно.
-Аймгийн төвүүдэд ДЦС барих хувийн хэвшлүүдийг шууд дэмжинэ.
-Сүлжээнд холбогдохгүй эх үүсвэрт аюулгүй ажиллагаанаас өөр шаардлага тавихгүй, хүчин чадлыг хязгаарлахгүй.
-Таван толгойн цахилгаан станцыг эхлүүлнэ.
-Шинээр баригдах станц, хэрэглэгч хоорондоо үнэ тохирох эрхийг нээнэ гэжээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нь инженер мэргэжилтэй юм. Тиймээс мэргэжлийн хүн тул ХҮН нам түүнийг буцаан авч сайдад зүтгүүлж магадгүй байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!