Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн алслагдсан бүсүүдэд шатахууны хомсдол үүсэж эхэлжээ

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 49 секунд

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас Австралийн хөдөө орон нутагт шатахууны хомсдол үүсэж эхэлжээ. Австралийн хувьд үнийн өсөлтөөс илүү алслагдсан бүсүүдэд нийлүүлэлт жигд хүрэхгүй байгаа нь асуудал болж байгаа гэнэ. Эрх баригчдын зүгээс нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд шатахууны нөөцөөсөө гаргаж эхэлсэн гэнэ. Тус улсын Эрчим хүчний сайд иргэдийг шатахуун их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг уриалж, яарсан худалдан авалт хомсдолыг улам дордуулж байгааг анхааруулжээ.

Шатахууны асуудалтай холбогдуулан Австралийн Ерөнхий сайд муж, нутаг дэвсгэрийн удирдлагуудтай шуурхай уулзалт хийхээр болсон байна.

Баянгол дүүрэг Пусан хотын Гымжон дүүрэгтэй хамтран ажиллана
Баянгол дүүрэг Пусан хотын Гымжон дүүрэгтэй хамтран ажиллана
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 20 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 20 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.