ИЗНН дотроо хоёр хуваагдаад буй. Тодруулбал, Б.Батбаатар даргатай хэсэг нь өчигдөр 26 жилийн ойн баярын хурлаа хийсэн бол УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй хүмүүс Онц Их хурлаа зохион байгуулж гишүүдийн 73.3 хувийн саналаар намын даргаараа Р.Батболдыг сонгосон. Мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаараа ИЗНН-ын дэд даргаар ажиллаж ирсэн С.Батбаатарыг сонгосон юм. Үүгээр ч зогсохгүй Б.Батбаатарыг намаасаа хөөх шийдвэрийг гаргаад амжсан.
Тэгвэл ИЗНН-ын даргын ажлаа албан ёсоор өгөөгүй байгаа Б.Батбаатар дээрх шийдвэрийг хуульд нийцэхгүй, хүчин төгөлдөр бус гэдгийг мэдэгдээд байгаа. Тэрбээр өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд цаг үеийн асуудлаар тайлбар хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулахаар болсон байна.
UBN сайт дээрх мэдээллийг шууд дамжуулан үзүүлэх болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!