
2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр 23:00 цагийн орчимд “Хашааны буланд цус болсон согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны төрлийн зүйл хамт хэрэглэсэн иргэд хоорондоо маргалдаж, 61 настай эрэгтэй “Э”, 35 настай эрэгтэй “Б”-г хутгалж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ. Уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж, сэжигтэн “Э”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!