
Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин гуравдугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцжээ. Тэрбээр энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Ингэхдээ халдварт болон зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар саналаа солилцсон байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!