“Монголын төмөр зам“ ТӨХК-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын А/100 дугаар тушаалаар тус компанийн газар, хэлтэс, нэгжүүдийн төлөөлөл болсон инженер, мэргэжилтэн эмэгтэйчүүдээс бүрдсэн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгууллаа. Энэхүү зөвлөл нь эмэгтэй ажилтнуудын эрх ашиг, нийгмийн баталгааг дэмжих, жендерийн мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгууллагын хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн эмэгтэй ажилтнуудын санал, санаачилгыг нэгтгэн байгууллагын соёл, ажлын орчин, хамтын ажиллагааг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулахыг зорин ажиллах юм. Өнөөдрийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК-д 330 гаруй эмэгтэй ажилтан инженер, мэргэжилтэн, албан хаагчийн хувиар ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тус зөвлөлийг байгуулснаар эмэгтэй ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангахад чиглэсэн олон талт санаачилга, үйл ажиллагаа хэрэгжих боломж бүрдэж байна.

Ж.Батзандан: Би Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй. АН тэнэг байж болох ч ялах хүн дээрээ төвлөрөх ёстой
Ж.Батзандан: Би Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй. АН тэнэг байж болох ч ялах хүн дээрээ төвлөрөх ёстой
 
Happy Pay-тэй Happy March
Happy Pay-тэй Happy March
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!