“Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн тэргүүтэй төлөөлөлтэй албан уулзалт хийж, “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Санхүү хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга Б.Батхишиг, Төсөл хөтөлбөр, судалгааны төвийн дарга Б.Тамир нар оролцож, төслийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж, нөхцөлийн талаар нэмэлт судалгаа, тооцоолол хийж, үр дүнг эргэн танилцуулахаар боллоо.

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
 
“Сенчири-5” бондыг олон улсын санхүүгийн зах зээлд гаргалаа
“Сенчири-5” бондыг олон улсын санхүүгийн зах зээлд гаргалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!