Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шонхоруудын залуус эхний хожлоо авлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Дээд лигийн плэй-офф цувралын гурав дахь тоглолтууд өнөөдөр болж дууслаа. Эхний тоглолт “Хасын Хүлэгүүд”, “Дархан Юнайтед” багуудын тоглолтоор эхэлсэн. 2025-2026 оны "Улирлын шилдэг амжилт нь ахисан тоглогч" шагналыг хүртсэн Б.Барсболд бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлж багтаа хожлыг авчирлаа. Ингэснээр цуврал 3-0 харьцаатай болж холдлоо.

“Би Си Эйч Найтс” цувралыг 3-0 болгох уу эсвэл "Хаан Шонхорууд" багийн залуус алдаагаа засаж цувралыг шийдэх эсэхийг шийдэх тоглолт өрсөлдөөнтэй боллоо. Шонхоруудын залуус тоглолтын эхнээс дайчин тоглож эхний хагасыг 12 оноо тэргүүллээр дуусгасан. Тэд сайн тоглолтоо хадгалж "Улирлын шилдэг залуу тоглогч" ийн шагналыг хүртсэн О.Өсөхбаяр, “Шилдэг зургаа дахь тоглогч” А.Батхуяг болон импорт тоглогчдын оноо авалтуудаар Найтсыг буулган авч цувралыг харьцааг 2-1 болгож ойртууллаа.

“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана
“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана
 
МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 6 бөх өнөөдөр барилдана
МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 6 бөх өнөөдөр барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.