
Ормузын хоолой хаагдсаны улмаас 20 мянган далайчин гарах гарцгүй болсон гэж НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингес мэдэгдсэн байна.
"Дэлхийн газрын тосны экспортын 20 хувь нь Ормузын хоолойгоор өнгөрдөг гэдэг үүднээс нь харвал одоогийн нөхцөл байдал түгшүүр төрүүлж байна. Гэхдээ бидний санааг чилээж байгаа гол асуудал бол далайчдын нөхцөл байдал. Үүссэн нөхцөл байдлаас болоод 20 мянган далайчин гарах гарцгүй болоод байна" хэмээн Арсенио Домингес мэдэгджээ. Түүнчлэн аяллын хөлөг онгоцуудаар аялж явсан 15 000 жуулчны асуудал ч хүндрэлтэй байгаа гэдгийг онцолсон байна.
Израил, АНУ Ираны эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний хариуд Иран хариу цохилт өгсний дээр 03 дугаар сарын 04-ний өдрөөс Ормузын хоолойг бүрэн хяналтдаа оруулсан юм. Исламын хувьсгалын харуулуудын корпус энэ хоолойгоор нэг ч хөлөг онгоц нэвтрүүлэхгүй, сэрэмжлүүлэг үл харгалзан нэвтрэхийг завдсан хөлөг онгоц бүрийг устгана гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: The National
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!