Цувралыг ойртуулах эсвэл холдуулах эсэхийг шийдэх тоглолтууд болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Дээд лигийн плэй-офф цувралын гурав дахь тоглолтууд өнөөдөр болно. Эхний тоглолт “Хасын Хүлэгүүд”, “Дархан Юнайтед” багуудын тоглолтоор эхэлнэ. Аваргууд цувралыг хоёр тэргүүлж байгаа. Эхний тоглолт 85:67, хоёр дахь тоглолт 86:75 харьцаатайгаар дууссан. “Хасын Хүлэгүүд” одоогоор эхний шатанд өрсөлдөгчөө хамгийн олон онооны зөрүүтэй хожиж байгаа багаар нэрлэгдэж байна. Хоёр багийн тоглолт 18:10 цагаас эхэлнэ.

“Би Си Эйч Найтс” баг мөн цувралыг тэргүүлж яваа. Хоёр багийн цуврал тун өрсөлдөөнтэй өрнөж байгаа. Шонхоруудын залуус жижиг алдаануудаа засаж чадвал цувралыг ойртуулах бүрэн боломжтой гэдгээ эхний хоёр тоглолтод харуулсан. Шонхорууд эхний тоглолтод 85:79, хоёр дахь тоглолтод ердөө хагас бөмбөг буюу 81:80 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Хоёр багийн тоглолт 20:40 цагаас эхэлнэ.

Олон өдрийн гүйгч Б.Буджаргал 144 цаг тасралтгүй гүйж байна
Олон өдрийн гүйгч Б.Буджаргал 144 цаг тасралтгүй гүйж байна
 
ДОНАЛД ТРАМП: Ираны эсрэг цэргийн ажиллагаа ирээдүйд Ойрх Дорнод дахь тогтвортой байдлыг бэхжүүлнэ
ДОНАЛД ТРАМП: Ираны эсрэг цэргийн ажиллагаа ирээдүйд Ойрх Дорнод дахь тогтвортой байдлыг бэхжүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!