ТАНИЛЦ: Үнэ төлбөргүй үйлчилж буй МУЗЕЙНҮҮД хэдэн цаг хүртэл ажиллах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

“Музейн нээлттэй өдрүүд 2026” арга хэмжээний хүрээнд нийслэл, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Тус арга хэмжээг өчигдөр буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулсан бөгөөд энэ сарын 7-ныг дуустал үргэлжлэх юм.

Музейн нээлттэй өдрүүд-2026 арга хэмжээнд төрийн болон орон нутгийн 35 музей үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлд чиглэсэн тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт, танин мэдэхүйн болон олон талт бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулж, музейн байнгын үзүүллэгийн танхимаараа 100 хувь хөнгөлттэй үнээр үйлчилж буй юм.

Үнэ төлбөргүй үйлчилж буй МУЗЕЙНҮҮД хэдэн цаг хүртэл ажиллах вэ

  • Чингис хаан Үндэсний музей: 09.00-16.00 /Сүүлийн үзэгчийг 15.00 цагт авна/
  • Байгалийн түүхийн музей: 09.00-18.00 /Сүүлийн үзэгчийг 16.00 цагт авна/
  • Монгол цэргийн музей: 09.00-16.30 /Сүүлийн үзэгчийг 16.00 цагт авна/
  • Богд хааны ордон музей: 09.00-17.00 /Сүүлийн үзэгчийг 16.00 цагт авна. 2026.03.03, 04-нд ажиллахгүй/
  • Чойжин ламын сүм музей: 10.00-16.30 /Сүүлийн үзэгчийг 16.00 цагт авна/
  • Монголын Үндэсний музей: 09.00-16.30
  • Улаанбаатар хотын музей: 08.00-17.00
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
 
Өөрийн болон бусдын автомашины татварыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ
Өөрийн болон бусдын автомашины татварыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!