“Номин Даатгал” ХХК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

“Номин Даатгал” ХХК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү хугацаа нь зөвхөн он цагийн тоо биш, харин харилцагчдын итгэл, байгууллагын тогтвортой бодлого, мэргэжлийн багийн тууштай хөдөлмөрөөр хэмжигдэх замнал байлаа. Компанийн хөгжлийн суурь нь богино хугацааны ашиг бус, урт хугацаанд үнэ цэн бүтээх стратеги байсан.

Үүний үр дүнд “Номин Даатгал” ХХК өнөөдөр эх орныхоо өнцөг булан бүрд даатгалын үйлчилгээг иргэн, байгууллагад ойр, хүртээмжтэй хүргэж байна. 25 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, итгэлийг дараагийн шатны хөгжил рүү чиглүүлж, “Номин Даатгал” ХХК харилцагч төвтэй үйлчилгээ, хүний нөөцийн хөгжил, дижитал шилжилтэд суурилсан стратегийг тууштай хэрэгжүүлэхээр зорьж байна.

Ирэх жилүүдэд бид даатгалын салбарын тогтвортой хөгжлийг дэмжсэн, нийгэмд бодит үнэ цэн бүтээсэн шийдлүүдийг санал болгосоор байх болно. “НОМИН Даатгал” ХХК-ийн үйл ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжихөд итгэл хүлээлгэн хамтран ажилласан даатгуулагчид болон компанийн мэргэшсэн, хичээнгүй хамт олондоо 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.

З.Цогтгэрэл: ЗГ цалин нэмэхтэй холбоотой хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ
З.Цогтгэрэл: ЗГ цалин нэмэхтэй холбоотой хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ
 
Б.Энхбаяр: Өмнөх ЗГ-ын үед байгуулсан 468 фунт стерлингийн дүн бүхий “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүллээ
Б.Энхбаяр: Өмнөх ЗГ-ын үед байгуулсан 468 фунт стерлингийн дүн бүхий “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!