
Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулан ажиллаж байгаатай холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч Б.Батсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Хөдөө аж ахуй яамны Мал эмнэлгийн хяналт, тандалтын хорооны дарга Ташимов Казбек Казихоновизээр ахлуулсан албаны төлөөлөгчидтэй уулзлаа. Бүгд Найрамдах Казакстан Улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, экспортыг дэмжих, мал эмнэлэг хорио цээр, хяналтын чиглэлээр сайн туршлага солилцох, мөн лабораторийн тогтолцоо, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж буй нөхцөл байдал, мал эмнэлгийн нэгдсэн систем зэрэг ажлуудтай танилцаж туршлага солилцож, олон улсын гэрчилгээний загвар тохиролцох юм. Энэхүү айлчлал, ажлын хүрээнд төлөөлөгчид 2026.03.02-06-ны дуустал Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Баян-Өлгий, Ховд аймгуудын Мал эмнэлгийн газрууд болон мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллалаа. Цаашид хоёр тал хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, Евро-Азийн эдийн засгийн холбоотой байгуулсан хэлэлцээрийн хүрээнд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх, бизнесийн аж ахуй нэгжүүдийг дэмжих, мал эмнэлгийн салбар дахь боломжийг бодит ажил хэрэг болгоход дэвшил гаргаж хамтарч ажиллахаар санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!