Хөдөлмөр эрхлэгчдийн дижитал ур чадварыг сайжруулахад хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиевийг хүлээн авч уулзлаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Технологийн хөгжил, өөрчлөлт, автоматжуулалт нь хөдөлмөр эрхлэлтэд хүчтэй нөлөө үзүүлж байгаа энэ цаг үед нийгмийн бүхий л бүлгийн ажиллагсдын хувьд дижитал ур чадвараа сайжруулах асуудал нэн тулгамдаж байгааг дэд сайд хөндлөө. Тиймээс бүхий л салбарт ажилтнуудын дижитал ур чадварыг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Ноён Жахан Шамсиев "Европын сэргээн босголт хөгжлийн банкны зүгээс тодорхой төслүүд дээр техникийн туслалцаа үзүүлж хамтарч ажиллахад бэлэн" гэлээ.

МАРГААШ: Улаанбаатарт -1 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -1 хэм хүйтэн байна
 
Шонхоруудын залуус эхний хожлоо авлаа
Шонхоруудын залуус эхний хожлоо авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!