“Номин Холдинг” ХХК оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, МҮХАҮТ-ын гадна компанийн лого бэлгэдэл бүхий тугаа мандууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

МҮХАҮТ-ын Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Энтрепренер–2025” арга хэмжээний хүрээнд шилдэг аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаа амжилттай болж, “Номин Холдинг” ХХК дотоодын манлайлагч байгууллагуудын хамтаар өөрийн тугаа хүндэтгэлтэйгээр мандууллаа.

Энэ үеэр “Номин Холдинг”ХХК-ийн Зөвлөх, Монгол Улсын Худалдааны Гавьяат ажилтан,Доктор (Ph), Профессор А.Шагдарсүрэн, "Монгол улсын бүх аймаг, нийслэлийн бүх дүүрэгт өөрийн салбартай “Номин Холдинг”компани нь гадаад дотоод худалдаа, үл хөдлөх хөрөнгө, банк санхүү, даатгал, технологи, логистик 6 багц бизнесийн чиглэлд 60 салбар охин компанитай, 6,300 гаруй ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын ямар ч хөрөнгө оруулалтгүй Монголын бие даасан үндэсний компани байна.

2025 онд улсын төсөвт 132 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсаар байна. Дотоод, гадаадын нийт 10,000 харилцагч, түнш байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэн, МУ-ын импортын зах зээлийн 4,3 хувийг бүрдүүлж, давхардсан тоогоор 33 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилж, татварын төлбөр 15 хувиар өссөн байна. Мөн 2025 онд 40 технологийн систем, 84 модулийг амжилттай нэвтрүүлж, 1.5 сая Loyalty гишүүн, 380,000 м² үйлчилгээний талбай, 250,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, 8,000 гаруй ханган нийлүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн ажиллаж байна.

2025 онд нисэх хүчний салбарт АНУ-ын ROBINSON, Канадын BELL, Германы AUTOGYRO брэндийн нисдэг тэрэгний албан ёсны борлуулагчаар ажиллан, олон улсын болон орон нутгийн нислэг, онцгой байдлын үйлчилгээ, нисгэгчийн сургалтын цогц шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэх, бизнесийн шинэ салбарт хүч сорих төлөвлөгөө тэмүүлэлтэй ажиллаж байна. Бидний 2025 онд хийсэн бас нэгэн хөрөнгө оруулалт бол Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 60 хувийн ногоон байгууламжтай, 492 айлын, 55,000 м² үйлчилгээний талбайтай “Silk Road” төслийг хэрэгжүүлж, тогтвортой амьдрах орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол улсын Боловсролын яамтай хамтран Төв аймгийн Батсүмбэр суманд 75 хүүхдийн сургууль шинээр байгуулж, “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагатай хамтран 100 хүүхдэд боловсрол, хөгжлийн дэмжлэг үзүүлжээ. Энэхүү шагнал нь инноваци, техникийн дэвшил, ногоон хөгжил, хүний нөөц, менежментийн шийдлээр бизнесийн шинэ үеийг цогцлоож, дотоодын бизнес эрхлэгчтэй зорилгоо нэгтгэж, ОУ-ын жишигт нийцсэн Үндэсний манлайлагч, баялаг бүтээгч хамт олох байх эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаагий үр дүн гэж бодож байна" гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон настай хүүхэд 13 давхраас унаж нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон настай хүүхэд 13 давхраас унаж нас баржээ
 
Эргэлт.мн мэдээллийн сайтын “Сүүлчийн нүүдэлчид“ номын нээлт боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!