Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аваргууд хэсгийн эхний тоглолтоо Тайваний эсрэг хийнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

Бэйсболын "World Baseball Classic 2026" тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Харин өнөөдөр найман тоглолт болох хуваарьтай байгаа. Тэмцээний С хэсэгт уг тэмцээний гурван удаагийн аварга Японы баг эхний тоглолтоо Азийн хүчирхэг багуудын нэг Тайваньтай хийх болно. 2017 оны аварга АНУ-ын баг хэсгийн эхний тоглолтоо Бразилын эсрэг хийнэ.

Одоогоор С хэсгийн дөрвөн тоглолт болсон ба Австрали хоёр, БНСУ нэг хожил байгуулжээ. Харин Чех, Тайваний багууд хараахан хожил авч амжаагүй байна.

Уг тэмцээнийг Major League Baseball (MLB) болон World Baseball Softball Confederation (WBSC) хамтран зохион байгуулж байна.

Хүчирхийлэлд өртсөн иргэдэд туслах Нэг цэгийн үйлчилгээ 24 цагаар ажилладаг
Хүчирхийлэлд өртсөн иргэдэд туслах Нэг цэгийн үйлчилгээ 24 цагаар ажилладаг
 
АН-ын бүлэг “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх“ тухай хуулийн хэлэлцүүлгээс ажлын нэг хоногийн ЗАВСАРЛАГА авлаа
АН-ын бүлэг “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх“ тухай хуулийн хэлэлцүүлгээс ажлын нэг хоногийн ЗАВСАРЛАГА авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.