Хар тамхи мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд Канад улс дэмжлэг үзүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин Сайд, ноён Стивэн Дауст болон бусад албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар элчин сайд, ноён Стивэн Дауст Монгол, Канад хоёр улс нь цаг агаарын хувьд ижил төстэй, ардчиллын нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг, мөн эдийн засгийн бүтэц, байгалийн баялгаар баян зэрэг ижил төстэй талуудыг онцлоод хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй сүүлийн үеийн төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Түүнчлэн уулзалтын үеэр хар тамхи мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, харилцан туршлага судлах, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хоёр орны хооронд хийгдэж буй гадаад худалдааны статистик мэдээллээс харахад импортын гол нэрийн бүтээгдэхүүнд уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл голлох байр суурийг эзэлж байгаа бол манай улсын хувьд сүлжмэл хувцас, гэрийн угсармал хийцийг тус улс руу экспортолж байна.

“Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо
“Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо
 
“Сенчири-5” бондыг олон улсын санхүүгийн зах зээлд гаргалаа
“Сенчири-5” бондыг олон улсын санхүүгийн зах зээлд гаргалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!