Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЯГААН“ ГЭР БҮЛИЙН ЭЗЭГТЭЙ: “Нөхрөө дарангуйлж, хүчирхийлдэг юм байна“ гэх сэтгэгдлүүд их ирсэн. Манай гэр бүлд ямар ч хүчирхийлэл байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 9 секунд

Сар шинийн баяраар ягаан дээлээр хосолж, анхаарлын төвд орсон Г.Отгонбатын гэр бүлийг UBN сайт онцолж, ярилцлаа.

------------------------------------------------

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?

Г.Отгонбат: Сайн байцгаана уу. Намайг Г.Отгонбат гэдэг. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Үсчин мэргэжилтэй залуу байна.

Э.Эрмүүнжаргал: Сайн байна уу. Намайг Э.Эрмүүнжаргал гэдэг. Монгол охид, бүсгүйчүүдээ ягаан хувцсаар гоёх зорилгоор "Sor boutique" дэлгүүрээ үүсгэн байгуулсан. Хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэй байна.

-Энэ жилийн цагаан сар танай гэр бүлийн хувьд их онцлогтой болж өнгөрөх шиг боллоо. Шинийн 1-нээс эхлээд л ягаан дээлтнүүд гээд анхаарлын төвд орсон өдрүүд өнгөрөх шиг боллоо?

Г.Отгонбат: Хүмүүс янз бүрийн л сэтгэгдэл үлдээсэн байсан. Миний хувьд хүндээр тусгаж аваагүй. Хүн юу өмсөж, ямар өнгөөр дээл хийлгэх нь тухайн хүний өөрийнх нь эрх байхад миний өмнөөс бодож, өрөвдөөд байгаа хүмүүсийг гайхсан. Ямар завтай юм бэ гэсэн бодол л төрсөн. "Хүчирхийлэлд өртөөд байгаа юм биш үү" гэж бичсэн хүмүүст хандаж хэлэхэд "Би хүчирхийлэлд өртөөгүй шүү" гэж хэлмээр байна.

Э.Эрмүүнжаргал: Олон хүний харцан дундуур л алхсан их л онцлогтой шинэлгээ болж өнгөрлөө. Цахим орчинд бидний зураг хаа сайгүй тархаж, сайн, муу, сайхан, муухай сэтгэгдэл их ирсэн. Сайн сайхан сэтгэгдлүүдийг нь харж баярлаад, мууг нь аль болох анхаарахгүй байхыг л хичээлээ. Харсан хүн бүр утсаа гаргаад бичлэг хийж, зураг аваад байгаа нь жаахан хэцүү санагдсныг эс тооцвол өөр хэцүү, хүнд санагдсан зүйл байсангүй ээ.

-Ямар сэтгэгдэл хамгийн их ирсэн бэ?

Г.Отгонбат: Эерэг сэтгэгдлүүд их ирсэн. Бид хоёр хаяглагдсан сэтгэгдлүүдийн бараг 80 орчим хувь нь эерэг, үлдсэн 20 хувь нь сөрөг байсан.

Э.Эрмүүнжаргал: Нөхөртөө ягаан нударгатай дээл өмсүүлж, ягаан бүс зүүлгэлээ. Эхнэр нь нөхрөө дарангуйлж, хүчирхийлдэг юм байна гэх мэт маш олон сэтгэгдэл ирсэн.

-Ер нь яагаад ягаан өнгийг сонгосон юм бэ?

Г.Отгонбат: Эхнэр бид урагшаа явахдаа дээлнийхээ өнгийг хамт сонгосон. Би өөрөө ягаан өнгөнд дуртай учраас ягаан өнгийн нударгатай дээл өмсөхөд асуудал байгаагүй. Дуртай өнгөөрөө гэр бүлээрээ хослоод харин ч гоё санагдсан.

Э.Эрмүүнжаргал: Бид өөсрдийнхөө хүссэн өнгийг сонгож дээл урлуулсан. Би нөхрөө хүчилж өмсүүлсэн зүйл байхгүй. Бид гурав маш гоё өнгөлөг харагдаж байсан учраас гоё байсан. Хүн болгоны нүд бид 3-ын дээлэн дээр туссан.

-Танай гэрт орж ирэхэд гэрийн тохижилт, өлгүүрт байгаа хувцаснуудаас эхлээд бүгд ягаан юм байна шүү дээ?

Г.Отгонбат: Тийм. 2-уулаа ярилцаж байгаад ингэж тохижуулсан. Гэртээ орж ирэхэд гоё дулаахан мэдрэмж төрж, өнгөлөг санагддаг. Зарим айлуудын ширээг харахаар ямар уйтгартай юм бэ гэж бодогддог болчихсон байна билээ.

Э.Эрмүүнжаргал: Миний хувцасны шүүгээний 80-90 хувьд нь ягаан өнгөтэй хувцас байдаг. Энэ жилийн цагаан сарын бууз маань хүртэл ягаан өнгөтэй. Ажиллуулдаг дэлгүүртээ ч ягаан өнгийн хувцаснууд зардаг. Манай Sor boutique дэлгүүрт өнгө загвар, размерийн сонголттой бүх төрлийн ягаан хувцас байдаг.

ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...

-Ярилцсанд баярлалаа.

ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 1 хэм дулаан. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 1 хэм дулаан. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.