Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Д.Цогтбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, намар нөхөн сонгууль зохион байгуулж 2027 оны сонгуулийг “тест“-лэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 47 секунд

“Халуухан хавар” эхлээгүй байхдаа л улстөрчдийг халууцуулж эхэллээ. МАН-ын бага хурлаас гаргасан улс төрийн шийдвэрүүд цаашдаа эрх баригчдын дотоод зөрчилдөөнийг улам бүр нэмэх нь гарцаагүй болов. Товчхондоо, Ардын нам байж болох хамгийн өндөр түвшинд хүрч хагарч, хуваагдаж байна.

Тэгвэл хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд прокурорын байгууллагаас нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг орж ирэхээр бэлтгэгджээ. Өнгөрсөн өвлөөс хойш улс төрийн хүрээнд яригдсан зүйл ийнхүү биеллээ олох юм байна.

Тодруулбал, МАН-аас сонгогдсон гишүүд дундаас яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг оруулж ирэх гэнэ. Дээр нь нэмээд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудлыг ярих бололтой. Өөрөөр хэлбэл, хоёр намаас тус бүр хоёр хүн оруулж ирж байгаа нь бие биетэйгээ барьцахгүй гэсэн тооцоо аж.

Мөн энэ парламентад хэрэгт яллагдагчаар татагдсан хэд хэдэн гишүүн байгаа бөгөөд тэднийг нэмж оруулж ирэх, дээрх нэрсийг өөрчлөх зэрэг яриа хөөрөө улс төрийн хүрээнд өрнөж байна.

Ингээд зогсохгүй энэ хавар эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд шүүхийн шат шатны шийдвэрүүд яаралтай гарч, улмаар ирэх намар нөхөн сонгуулиудыг нь зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Өөрөөр хэлбэл, хангайн бүс, баруун бүс болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль зохион байгуулж ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг “тест” хийж үзэх юм байна. Нөхөн сонгуулийн хугацааг 10 дугаар сарын сүүлээр гэсэн тооцоолол яригдаж байгаа гэнэ.

Хамгийн сонирхолтой нь, нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс бэлтгэлээ базааж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.

Тодруулбал, баруун бүсэд Ардын намаас экс гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ардчилсан намаас З.Нарантуяа нар горилж байгаа бол хангай бүсэд Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэр дэвшинэ гэх таамаг гарч эхэллээ. Харин Баянзүрх дүүрэгт хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлэхээр хөөцөлдөж байгаа ч голлох шийдвэрийг Э.Бат-Амгалан сайд гаргах нь гарцаагүй.

Ийнхүү Ардын нам, парламентын хэрүүл зодоон энэ хавар жинхэнэ хэнийг ч амраахгүй бужигнуулах бололтой.

“Сэлбэ 20 минутын хот”-ын Олон нийтийн бүсэд хөрөнгө оруулах 28 санал ирлээ
“Сэлбэ 20 минутын хот”-ын Олон нийтийн бүсэд хөрөнгө оруулах 28 санал ирлээ
 
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 7 тохиолдол батлагджээ
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 7 тохиолдол батлагджээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!