Яллагдагчаар татагдаад байсан Э.Болормаад хилийн хориг тавьжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж өрсөлдөхдөө “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх асуудалд холбогдож, одоогоор яллагдагчаар татагдан хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаад шүүхээс хилийн хориг тавьсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Болормаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцжээ.

Э.Болормаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...” яллагдагч Э.Болормаад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн, 2026 оны 03 сарын 03-наас эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хэрэв хууль хяналтын байгууллагаар гэм буруутай нь тогтоогдвол Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нөхцөл бүрдэх юм.

Хар тамхи мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд Канад улс дэмжлэг үзүүлнэ
Хар тамхи мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд Канад улс дэмжлэг үзүүлнэ
 
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!