Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний 13 цагийн үед "Хонхор-Офицеруудын ордон" чиглэлийн автобусаар зорчиж байсан иргэн замын түгжрэлд автобуснаас буулгахыг жолоочоос шаардан, эмэгтэй жолоочийн биед халдаж, автобусны эд зүйлсийг эвдсэн хэрэг гарчээ.
НТБГ-аас нийтэлсэн бичлэгт үлдсэнээр, "Онгойлгоодох" гэж бухимдан жолоочийг цохиж, автобусны бариул болон карт уншигч зэргийг хугалж гэмтээн, эцэст нь цонхоор үсэрч буусан байна. Нийтийн тээврийн бодлогын газраас "Автобусны эд зүйл эвдэж, үг хэлээр доромжилж буй бичлэгийг олон нийтэд түгээж байна. Иргэн та жолоочийг хүссэн газраа зогсохыг шаардах эрхгүй. Жолооч олон хүний амь насыг хариуцан ажиллаж байгаагаас гадна дүрмээ зөрчвөл хариуцлага тооцдог.
Хүссэн газар нь буулгасангүй гэж эмэгтэй жолооч руу уурлан, эд зүйлийг нь эвдэн, цонхоор бууж буй зорчигчийг хуулийн байгууллагад мэдэгдэн асуудлыг шийдүүлэх болно" гэв.
Түгжрэлд автобусны жолоочийг хаалгаа нээхийг шаардан, хууль бус хүсэлтийг нь биелүүлээгүйн төлөө автобусны эд зүйл эвдэж, үг хэлээр доромжилж буй бичлэг‼
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) March 3, 2026
НТБГ: Хүссэн газар нь буулгасангүй гэж эмэгтэй жолооч руу уурлан, эд зүйлийг нь эвдэж, цонхоор бууж буй зорчигчийг хуулийн… pic.twitter.com/1WleRZ5agX
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!