Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан ирэх дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д болох тов гарлаа. Түүний энэ удаагийн өрсөлдөгч дэлхийн контендер түвшний боксчин Тажикстаны Мухаммед Якубов. Мэргэжлийн рингэнд 25 тулаан хийж 23 ялалт байгуулсан. 23 ялалтынхаа 12 тулааныг хүнд цохилтоор буулган авч байжээ. Харин Э.Цэндбаатарын хувьд 14 ялалтынхаа зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байсан.
Дэлхийн боксын чансаагаар Мухаммед Якубов 8-т, Э.Цэндбаатар 16 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Насны хувьд Э.Цэндбаатараас нэг насаар ах тулаанч. Нурууны хувьд Э.Цэндбаатар 163 см, Якубов 165 см.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!