Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн санаачилсан "Гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төсөл болон бусад цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Зи" ажиллагаа дахиад явагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын дарга нь МАН-тай хуйвалдаж, түүнийг хоёрдохоо нэр дэвших эрхгүй болгосон. Одоо, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд иргэнээр гомдол гаргуулан дахин нэр дэвших эрхээ олж авах санаатай аргаа барж яваа.
Сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын дарга бас дахин "Зи" ажиллагаа явууллаа. Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс, хууль тогтоох институцийн бүрэн эрх рүү халдах хуулийн төсөл өргөн барьж, Монгол Улсын Үндсэн Хуулийн, засаглалуудын хараат бус, тэнцвэртэй байдлыг тогтоосон тулгуур зарчим руу дайруулж, ҮХ зөрчсөн үйлдэл рүү түлхэж байх юм. Парламентийн засаглалын төлөө байгаагаа У.Хүрэлсүх удаа дараа илэрхийлж байсан даа.
Түүнийг худалч болгон харуулах тамгын газрын даргын "Зи" ажиллагааны зорилго удахгүй тодрох байлгүй. Ямар ч байсан намын дарга Н.Учралыг түүхийн булай болгож мэднэ. Тэр дөнгөж сая намын даргын хувьд хоёр нүүртэй, зарчимгүй хүн гэдгээ харуулсан. Одоо Үндсэн Хуулийн амин сүнс зарчмыг зөрчсөн хуулийг хүлээж авах болж байна уу" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!