Нийслэлийн прокурорын газраас яллагдагч П.Товуудоржид “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг тус шүүхэд ирүүлснийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцжээ.
Шүүх хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, түүний өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцахад, прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт ямар эд мөрийн баримтыг устгах, зөөвөрлөх гээд байгаа талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй, энэ талаар баримт танилцуулаагүй тул яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгах үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд яллагдагчийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!