
Ираны Дээд удирдагч Али Хаменеи өнгөрсөн бямба гарагт буюу өчигдөр явуулсан Израил, АНУ-ын агаарын цохилтын үеэр амиа алдсан байна. Энэ талаар тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлж, улмаар 40 хоногийн гашуудал зарлаж буйгаа мэдэгджээ.
Тодруулбал, АНУ бямба гарагийн өглөө эрт Израилтай хамтран Ираны эсрэг “томоохон байлдааны ажиллагаа” эхлүүлсэн бөгөөд иранчуудыг шашны дэглэмээ түлхэн унагахыг уриалсан юм. Иран уг цохилтыг “өдөөн хатгалгагүй, хууль бус” гэж нэрлээд, Израил болон АНУ-ын цэргийн баазууд байрладаг Персийн булангийн орнуудыг оролцуулан дор хаяж долоон улс руу пуужин харваж хариу арга хэмжээ авсан аж.
АНУ-ын мэдээллийн CBS сувгийн мэдээлснээр уг цохилтын үеэр Ираны 40 орчим албан тушаалтан амиа алдсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!