
Энэ 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийг байгууллагад “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бага бүлгийн багш нар 2 настай хүүхдүүдэд зүй бус харьцсан” гэх өргөдөл иржээ. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар Хан-Уул дүүрэгт байрлах цэцэрлэгийн бага бүлгийн нэр бүхий 2 багш энэ оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд тус бүлэгт суралцдаг хүүхдүүдийн биед халдаж, хүч хэрэглэсэн нь тогтоогдоод байна.
Цаашид тухайн бүлгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, эцэг эх, асран хамгаалагч, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, хохирогчдын биед шинжээч томилох зэрэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулах юм.
БИЧЛЭГ: Цэцэрлэгийн хоёр багш 2 настай хүүхдүүдийг зодсон нь ТОГТООГДЖЭЭ
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) February 15, 2026
Энэ талаар ЦЕГ-аас "Энэ 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийг байгууллагад “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бага бүлгийн багш нар 2 настай хүүхдүүдэд зүй бус харьцсан” гэх өргөдлөөр хандсан… pic.twitter.com/9SXTPkfaMV
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!