16-20 насны залуучууд зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, цүнхтэй эд зүйлсийг аваад явсан байна” гэх, дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 30 настай эмэгтэйг 16-20 насны А нарын бүлэг этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлдээ хүчээр суулган хүчирхийлэхээр завдаж, дээрэмдсэн болох нь тогтоогдсон.

Дээрх этгээдүүд нь өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан болохыг тогтоож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иргэд та бүхэн шөнө оройн цагаар гэрэлтүүлэг муутай, хяналтын камергүй, олны хөл хөдөлгөөн багатай газраар ганцаараа аль болох зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

“Алдарт эх“-ийн 1,2 дугаар одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
“Алдарт эх“-ийн 1,2 дугаар одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
 
МАРГААШ: -11 хэм хүйтэн байна
МАРГААШ: -11 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!