АТГ-аас өнгөрөгч 7 хоногт 9 объектод нэгжлэг явуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 2 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 914 хэрэг шалгагдаж байна.

Хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын тус бүр 1 хэрэгт нийт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

“Улаанбаатар их дуулга“ тэмцээнийг 2030 он хүртэл зохион байгуулахаар боллоо
“Улаанбаатар их дуулга“ тэмцээнийг 2030 он хүртэл зохион байгуулахаар боллоо
 
“Нүүрс баяжуулах үйлдвэрийн нүүрс тээврийн конвер ашиглалтад орсноор тээврийн зардал 5 дахин багасна“
“Нүүрс баяжуулах үйлдвэрийн нүүрс тээврийн конвер ашиглалтад орсноор тээврийн зардал 5 дахин багасна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!