Ардын жүжигчин Э.Амартүвшин “Ерөнхий сайдын нэрэмжит шагнал”-аа 200 сая төгрөгийн хамт гардлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд олголоо. Тэрбээр шагнал авсныхаа дараа, "Төр засагтаа үнэлүүлж, Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг хүртлээ. Өчүүхэн хөдөлмөрийг маань үнэлж, ийм сайхан нэр хүндтэй шагнал олгож байгаа явдалд сэтгэл маш их хөдөлж байна. Маш шахуу хуваарьтай ажиллаж байгаа ч шинийн 1-нд аав, ээжтэйгээ золгочхоод буцах төлөвлөгөөтэй ирсэн. Сүүлийн 6 жил аав, ээжтэйгээ золгож чадаагүй" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Дашрамд сонирхуулахад, Шагналд олгосон 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан юм.

Тосонцэнгэл сум дундын Цагдаагийн хэлтсийн даргаар хурандаа Ж.Алтангэрэлийг томиллоо
Тосонцэнгэл сум дундын Цагдаагийн хэлтсийн даргаар хурандаа Ж.Алтангэрэлийг томиллоо
 
Эрчим хүчний хэмнэлттэй сууц, стандартад нийцүүлэн сууцаа дулаалсан айл өрхөд нарны панель, батарей, халаагуур хосолсон системийг үе шаттай нэвтрүүлэхийг УИХ-аас Засгийн газарт даалгажээ
Эрчим хүчний хэмнэлттэй сууц, стандартад нийцүүлэн сууцаа дулаалсан айл өрхөд нарны панель, батарей, халаагуур хосолсон системийг үе шаттай нэвтрүүлэхийг УИХ-аас Засгийн газарт даалгажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!