ГБХНХ-ын сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан өчигдөр цахим хуудастаа "Ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12.000 хүн байгаа" гэж мэдээлсэн юм. Тэгвэл эл асуудлын хүрээнд тэрбээр "2013 онд Н.Алтанхуягийн ЗГ-ын үед ипотекийн зээлийн журмаас АНХ УДАА гэдэг үгийг хассанаас болж хэдэн ч удаа байр авч болох нөхцлийг нь бий болгочихсон. Томоохон үнэтэй орон сууцны хорооллууд ипотек авсан нь үнэн шүү дээ. Ипотектэй, ипотекгүй хороолол гэж байгаа биз дээ" гэв.