Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: “Үнэн ба зөв“ нам 2024 онд хуульд заасан 4 төрлийн орлогогүй байсан тул авах санхүүжилт тогтоогдоогүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар улс төрийн намын санхүүжилтээс татгалзаж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбарлахдаа "Тус нам нь Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасан үндэслэлээр санхүүжилт авах эрхгүй болсон. Өөрөөр хэлбэл, 2024 онд хуульд заасан 4 төрлийн орлогогүй тул төрөөс олгох санхүүжилт тогтоогдоогүй" гэв.

Хуулийн заалт:

27.8. Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь тухайн намын энэ хуулийн 36.3.1, 36.3.2, 36.3.3, 36.3.4-т заасан орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүй.

36.3.1.намын гишүүний татвар;

36.3.2.сонгуульт гишүүний татвар;

36.3.3.иргэний өгсөн хандив;

36.3.4.хуулийн этгээдийн өгсөн хандив;

Ган үйлдвэрлэлийн цогцолборын төслийн ОУ-ын тендер зарлах бэлтгэл ажил хангагдлаа
Ган үйлдвэрлэлийн цогцолборын төслийн ОУ-ын тендер зарлах бэлтгэл ажил хангагдлаа
 
Ж.Золжаргал: Би сайд болно гэсэн санал аваагүй
Ж.Золжаргал: Би сайд болно гэсэн санал аваагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.