Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газраас 2025 оны байдлаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох уулзалтыг өнөөдөр (2025.11.27) зохион байгууллаа.

Уулзалтад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, мөн албаны ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү, Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал болон холбогдох алба хаагчид оролцлоо.

Энэ үеэр талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2025 онд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагын хэмжээнд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний хэрэгжилтийн талаар санал солилцсон бөгөөд цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох үр дүнтэй арга хэмжээ боллоо.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол маргааш болно
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол маргааш болно
 
“Нас барсан иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох эсэх асуудлыг шийдэх хэрэгтэй“
“Нас барсан иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох эсэх асуудлыг шийдэх хэрэгтэй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!