Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ өнөөдрөөс эхлэн мягмар, бямба гараг бүр СИНГАПУР чиглэлд шууд нислэг үйлдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ оны шинэ чиглэлүүдийн нэг болох Сингапур чиглэлийн нислэгээ өнөөдрөөс нээж байна. Тодруулбал, энэ сарын 4-нөөс эхлэн долоо хоногт хоёр удаа буюу мягмар, бямба гарагуудад шууд нислэг үйлдэхээр болсон байна.

Сингапур Улс нь нийт 63 жижиг арлаас бүтдэг бөгөөд хотын зохион байгуулалт, хууль дүрмийн хувьд дэлхийн жишиг улсуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тийм ч учраас аялал жуулчлал дээд зэргээр хөгжсөн бөгөөд гадаадын жуулчдыг татах үзвэр үйлчилгээ, томоохон дэлгүүр, худалдааны төв, соёлын газрууд маш ихтэй үсрэнгүй хөгжилтэй улс юм. Сингапурын чиглэлд шууд нислэгтэй болсноор аялал жуулчлалын урсгал нэмэгдэхийн дээр тус улсаар дамжин дэлхийн өөр улс, хотууд руу нисэх нислэгийн сүлжээ өргөжих олон давуу тал бий болох юм.

Нислэг захиалгын мэдээллийг 11-333-999 лавлах утас, МИАТ ТӨХК-ийн үндсэн Facebook хуудас, MIAT аппликейшн болон бусад тийз борлуулалтын төвүүдээс авах боломжтой.

Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болоход хоёр хоног ҮЛДЛЭЭ
Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болоход хоёр хоног ҮЛДЛЭЭ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.