Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ванесса Брайантын ээж 5 сая доллар, байшин нэхэмжлэв

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 9 секунд

Алдарт сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайант агсны эхнэр Ванесса Брайант шүүхэд дуудагджээ. Учир нь түүний ээж Софиа Лайн Ванессагаас таван сая ам.доллар, цоо шинэ байшин, автомашин мөн 18 жилийн турш зээ нараа харж хандсан мөнгөө нэхэмжилжээ. Ингэхдээ 18 жилийн хугацаанд хүүхэд харсан нэг цагаа 96 ам.доллараар үнэлсэн байна.

Ванесса Брайант одоогоор Калифорни мужийн Оранжийн дээд шүүхэд дуудагдаад байгаа бөгөөд түүний ээж Софиа Лайны хэлж буйгаар хүргэн нь нас барахаасаа өмнө түүнийг бүх насаар нь халамжлахаа амласан гэв.

Софиа Лайн шүүхэд өгсөн мэдэгдэлдээ “Коби Брайантыг нас барснаас хойш миний амьдралд олон таагүй зүйлс болж өнгөрлөө. Ванесса Брайант түүний надад амласан амлалт бүрийг хүчингүй болгохын тулд бүхнийг хийж байна. Ванесса нөхрийнхөө үлдээсэн захиасыг хүндлээгүй” хэмээв.

 

Харин Ванесса Брайант хийсэн мэдэгдэлдээ “Ээж маань санхүүгийн хүндрэлээсээ гарах арга замаа манай гэр бүлээс хайж байна. Би түүнийг 20 гаруй жил тэтгэлээ. Тэр хэзээ ч Кобигийн, эсвэл миний хувийн туслах, хүүхэд асрагч байгаагүй. Би үргэлж гэртээ сууж, хүүхдүүдээ өөрөө өсгөж, хүмүүжүүлсэн. Бид гэрийнхээ ойролцоох байшинд ээжийг амьдруулж, 20 гаруй жил тэжээлээ. Нөхөр бид хоёр түүнийг гэртээ амьдруулахыг хүсээгүй. Тэр бусад эмээ өвөө нарын адилаар хааяа л хүүхдүүд хардаг” хэмээжээ.

Уг нь би түүнд шинэ байшин авч өгөхөөр хайж байсан юм. Гэвч тэр телевизэд ярилцлага өгч, намайг гутаан доромжиллоо. Ээж маань надаас таван сая ам.доллар, Мерседес маркийн автомашин нэхэмжилж байна” хэмээн тэрбээр нэмж дурдсан байна.

Японд их хэмжээний цас орсны улмаас цахилгаангүй болжээ
Японд их хэмжээний цас орсны улмаас цахилгаангүй болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.