Монголын хамгийн олон үзэгчтэй анимэ орчуулгын сайтуудын нэг болох Anikod.mn өчигдөр албан ёсоор хаагдаж байгаагаа мэдэгдлээ.
Үүний шалтгаан нь саяхан дэлгэцнээ гарсан "Чөтгөрийн ангууч" анимэ монголд чанар муутай бичлэг нь задарсантай холбогдуулан Ядоны зохиолчийн эрхийг хамгаалах байгууллага монголын хууль бус фэнсабуудад гомдол гаргажээ. Ингэхдээ торгууль ноогдуулсан тул Anikod.mn хариуцлагынхаа хүрээнд хаахад хүрсэн байна.
Anikod.mn сайт нээгдээд удсан ч зарлагаа нөхөж чадахгүй байсан учир анимэ үзэхийн тулд нэвтрэх эрх худалдан авах зохицуулалт хийжээ. Иймд гэнэтийн шийдвэрийн улмаас мөнгөө төлж эрх авсан байсан хүмүүсийн төлбөрийг буцааж олгоно гэдгээ мэдэгдсэн байна.
Тухайн сайтын зүгээс “Anikod хаагдсан. Бид цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй баярлалаа, баяртай” гэжээ.