Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганы хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйг байдлын хуулийг хэлэлцэж бна. Чуулганы хурлын үеэр УИХ-ын гишүүн С. Ганбаатар:
"МАН-ын намын эрх баригчдад хандаж үг хэлье. Үнэн төрх чинь харагдаж байна. Энэ нэг хүнд зориулсан заалт байна. Намбарын Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд ороцуулахгүйн төлөө 2009 оноос хойш 10 жил махыг нь зулгааж, сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж байгаа. Нэг үе та нарыг удирдаж явсан та нарын хамтран зүтгэгч. Оюутолгой, ТаванТолгой гээд энэ уул уурхайн баялагийг ард түмэнд өгье гэсний төлөө энэ аймшигтай хонгилын эздүүдэд чирэгдэж гүтгэгдсэн хүн. Нийт ард түмний сонгох, сонгогдох эрхэнд хуулиараа битгий халдаач. Энэ саналыг би эсэргүүцэж байна" гэлээ.