Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: Төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Үүнд:

Эдийн засгийн байнгын хороо

·Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2025.09.30-ны өдөр ирүүлсэн/

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ

·Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.