Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газар, Үндэсний геологийн албанаас мэдээлэл хийж, санал солилцлоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч 41 хуулийн этгээдийн 83 тусгай зөвшөөрөл тус бүр дээр хяналт шалгалт хийж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн бүрдүүлбэр, эцсийн өмчлөгчийн шилжилт хөдөлгөөн,ашигт малтмалыг экспортод гаргасан хэмжээ, татвар төлөлт, шүүхийн маргаан, байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт болон ордуудын хил хязгаар тогтоох зэрэг асуудлууд дээр нарийвчлан үзлэг шалгалтыг хийж, мэдээлэл цуглуулан дүгнэлт гарган ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас хийж буй мэдээллээр хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгч 198 удаа шилжсэн талаар дурдсан нь татвараас зайлсхийж байгаа асуудал байж болзошгүй талаар дурдлаа. Мөн тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгээгүй, байгаль орчны үнэлгээ таван жил тутамд хийлгээгүй, нөхөн сэргээлтийн мөнгөө тусгай дансанд байршуулаагүй, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байгаа талаар танилцууллаа.

Хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Цагдаагийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхийгазрын ажлын хэсгийн төлөөлөл хамтран тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн хийхдээ татвараа бүрэн төлсөн эсэх талаарх дүгнэлт гаргах, мөн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хуулийн этгээдээс олборлосон ашигт малтмалыг экспортолсон дүн мэдээгүндэслэн гааль, татвар, цагдаагийн байгууллагаас нэгдсэн тулгалтыг хийж, олборлосон, татвар төлсөн,хилээр гаргасан тоо баримт хоорондоо нийцэж байгаа эсэхээр дүгнэлт гаргах талаар чиглэл өглөө.

Түүнчлэн стратегийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа зарим хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй, хугацаа хоцроосон зэрэг зөрчлийн мэдээлэл байгаа тул энэ талаар нарийвчлан шалгаж, дүгнэлт, саналын хамт дараагийн ажлын хэсгийн хурал дээр танилцуулах үүрэг өглөө.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК түүхэндээ анх удаа БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэллээ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК түүхэндээ анх удаа БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэллээ
 
“Фортуна“ Батбаяр “С.Ганбаатартай битгий мэтгэлцээрэй. Наад мэтгэлцээн чинь ГАЙ БОЛНО ШҮҮ“ гэж байнга ярьж байсан
“Фортуна“ Батбаяр “С.Ганбаатартай битгий мэтгэлцээрэй. Наад мэтгэлцээн чинь ГАЙ БОЛНО ШҮҮ“ гэж байнга ярьж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.