Японд “нягт”, “ойр” гэсэн утгатай ханз улиран одож буй оны бэлгэ тэмдэг болсныг Японы ханз үсгийн холбоо зарлажээ.
“Нягт, ойр” гэдгийг илэрхийлсэн ханзыг Киото хотын буддын шашны “Цэвэр усны сүм” хэмээх хийдийн даа лам Сэйхан Мори 1.5 харьцах нь 1.3 метрийн хэмжээтэй уламжлалт цаасан дээр ёслол төгөлдөр бичсэн байна.
Япон улсад коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор “гурав” ба “ойр” гэсэн ханз үсгээр бичигддэг "мицу но мицу" гэх хэллэг өргөн дэлгэрсэн аж. Энэ хэллэг нь “агааржуулалт муутай битүү орчин”, “олон хүн бөөгнөрсөн давчуу орон зай”, “хүмүүс хоорондын нягт харилцаа холбоо” гэх гурван холбоо үгний товчилсон хувилбар юм.
Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Японы эрх баригчид дээр дурдагдсан гурван зүйлээс зайлсхийхийг хүсжээ. Энэ хэллэгийг албан тушаалтнууд хэвлэлийн бага хурлын үеэр ашиглах нь их байгаагаас гадна хотын гудамжуудад үүнийг дүрсэлсэн зурагт хуудсуудыг хаа сайгүй байрлуулжээ.