Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гуравдугаар сарын 7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулна. Ингэхдээ хонины махыг гулуузаар, 1 кг нь 13 мянган төгрөгөөр худалдан борлуулах юм. Тодруулбал,

  1. Жуковын талбай
  2. Жанжингийн гэрийн буйр
  3. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
  4. Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд
  5. Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
  6. Орбитын тойрог
  7. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
  8. Титан центрийн авто зогсоол
  9. Тусгаар тогтнолын талбай зэрэг есөн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.

Ц.Шаравжамцын “Шар хүү“-гийн дараачийн зогсоол NBA
Ц.Шаравжамцын “Шар хүү“-гийн дараачийн зогсоол NBA
 
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.