Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“FUT”, “Legacy” багууд хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 15 секунд

"ESL Pro League 23" тэмцээний эхний шатанд өрсөлдөж байгаа багуудаас "FUT", "Legacy" багууд гурван ялалт байгуулснаар дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Өнөөдөр тэмцээнийг 2-1 амжилттай үргэлжлүүлж байгаа зургаан багаас хожил авсан гурван баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авна.

"FUT" эхний шатанд "М80", "Passion UA", "Astralis" багуудыг буулган авсан бол "Legacy" "Ninja in Pyjamas", "G2", " PARIVISION" багуудын буулган авсан. Харин "NRG", " SemperFi Esports" багууд гурван ялагдал хүлээж тэмцээнээ дуусгажээ.

Senzu-гийн нэгдсэн "Passion UA" баг өчигдөр "Pain"-д хожигдсоноор 1-2 амжилттай болсон. Өнөөдөр тэд "Heroic" багийн эсрэг 23:00 цагаас тоглоно. Хэрвээ хожвол 2-2 амжилттай болно. Ялагдвал энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлэх юм.

Энэхүү тэмцээнд урилгаар "FURIA", "Team Spirit", "NAVI", "MOUZ", "Faze Clan", "The Mongolz", "Aurora Gaming", "B8" багууд урилгаар оролцоно.

Х.Нямбаатар: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу намаас чөлөөлөх асуудал бий
Х.Нямбаатар: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу намаас чөлөөлөх асуудал бий
 
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадастай, өдөртөө 5 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадастай, өдөртөө 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.