ЦЕГ: Иргэний биед халдсан цагдаагийн алба хаагчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах“ гэсэн заалтаар шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

СХД-ийн цагдаагийн газарт иргэний биед цагдаагийн алба хаагч халдаж буй бичлэг цахим орчинд нийтлэгдэж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Цагдаагийн алба хаагч иргэний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж, хөл рүү нь өшиглөн, сандал руу чирч дарж, цохиж байгаа үйлдэл нь камерт бичигдсэн байна.

Тэгвэл ЦЕГ-аас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн жижүүрийн цагдаа жолооч Б нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа албаны байранд иргэн Б-тэй тухайн цаг үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдсан үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл "Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах"-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Цагдан хоригдож байсан Н.Тавинбэхийг өнөөдөр суллажээ
Цагдан хоригдож байсан Н.Тавинбэхийг өнөөдөр суллажээ
 
Ирэх сарын 1-нээс түлш худалдан авахад зөвхөн “Хотула“ аппликейшнийг ашиглана
Ирэх сарын 1-нээс түлш худалдан авахад зөвхөн “Хотула“ аппликейшнийг ашиглана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!