Х.Ганхуяг: “Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал, дүгнэлт боловсруулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Засгийн газраас 2024 оны тавдугаар сараас эхлэн "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоршоо байгуулсан малчдад 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгож эхэлсэн билээ. Тэгвэл тус хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулсан талаар Шадар сайд Х.Ганхуяг "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал, дүгнэлт боловсруулж байна. Өмнө нь Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай хуулийн дагуу тодорхой санхүүжилт олгогдож байсан ч хэрэгжилт жигд бус явж ирсэн. Хуулиар бол улсын болон орон нутгийн төсвийн дор хаяж нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулах ёстой. Энэ хөрөнгийг тусгай санд төвлөрүүлж, бэлэн байдлыг хангах учиртай. Гэвч олон жил дараалан энэ заалт бүрэн хэрэгжээгүй, зарим тохиолдолд огт батлагдаагүй явсан. Үүний улмаас бодит асуудал үүсэхэд орон нутагт нөөцгүй, шууд УОК-оос дэмжлэг хүсдэг тогтолцоо тогтсон.

Тиймээс бид Гамшгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Зорилго нь тодорхой. Нэгдүгээрт, эрсдэлийн санхүүжилтийг тогтмол, ил тод болгох. Хоёрдугаарт, орон нутгийн хариуцлагыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, гамшгийн тохиолдол бүртгэгдэхээс өмнөх урьдчилан сэргийлэх шатанд бодитой хөрөнгө зарцуулдаг тогтолцоог бүрдүүлэх. Гамшиг тохиолдсоны дараа арга хэмжээ авах бус, өмнө нь эрсдэлийг бууруулдаг, төлөвлөдөг, санхүүжүүлдэг систем рүү шилжих нь хамгийн чухал гэж харж байна" гэсэн байна.

Дашрамд дурдахад, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоршооны гишүүн малчдад зориулж 50 сая хүртэл төгрөгийн зээлийг олгож, нийт зээлийн хүүгийн 12 нэгж хувийг төрөөс хариуцан төлж байна. Тус хөдөлгөөний хүрээнд 2024-2025 онд нийт 26,759 хоршооны гишүүн малчинд 841.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа юм.

“Иргэний биед халдсан цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа“
“Иргэний биед халдсан цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа“
 
ЗГ: Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
ЗГ: Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!