Ч.Очирбат: 33-ны мөчлөг зарим хүнд хатуу ордог тул биеэ урвуулж, хөгшин болох, кардон цаасан дээр таяг тулж хааяа нэг тулж алхах мэтээр цээрээ гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 28 секунд

Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбаттай "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилд жил орсон болон харш жилийн засал ном, 33-ний мөчлөгийн хариулгыг хэрхэн хийх талаар ярилцлаа.

-Энэ жил 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97-ны гэх мэтээр жил орж байгаа хүмүүс ямар засал хийлгэх ёстой вэ. Хамгийн хатуу жил орох нь аль насанд байдаг юм бол?

-Энэ жил 13, 25, 37, 49, 61, 73, 95 настай морь жилтэй хүмүүсийн жил орж байгаа. Жил орж буйг махбодоор нь тооцож гаргадаг.

13-ны жил бол хүй мах жил орлоо гэж үзнэ. Тэгэхээр 13-ны жил ороход ямар засалтай байна тэр заслаа хийлгэнэ. Зурхайн ном сударт энэ жил хүй мах бодь нь 2014 онд орсон модон морь жилтнүүдэд тохиож байгаа. Тэгэхээр бие сэтгэл хямрах сөрөг зүйл илэрдэг. Тиймээс ямар ном засал байна түүнийг нь бүрэн хийлгэж байж бие сэтгэл засарна. Зурхайн судар номд тийм дом хийх, ингэж үйл хийнэ гэх мэтээр байдаггүй.

25, 85-ны жил орж байгаа хүмүүст нөхөр махбодьтой жил тохионо. Жаргал, зовлон ээлжилнэ. Заримдаа бие өвдөнө. Зарим үед гайгүй болох гэх мэтээр сөрөг үр дагавар илэрч болзошгүй. Мөн дээрээс нь ад зэтгэрийн өвчинд хорлогдох магадлалтай гэж зурхайн ном судар бичсэн байдаг. Адын өвчин, зэтгэрийн өвчин гэж юуг хэлдэг вэ гэхээр бурхны ном болон эмийн номд 404 өвчин гэж байдаг. Тэрхүү 404 өвчин дотор Адын өвчин гэх тусдаа бүлэгтэй. Тиймээс 25, 85-ны жил орж байгаа хүмүүс тэрхүү Адын өвчин тусах нь элбэгшинэ гэж бичсэн байдаг. Жилийн заслаа хийлгэснээр түүнээс ангижирна гэж ном сударт бичсэн байна.

37, 97-ны жил дайсан махбодтой жил. Мөн энэ насанд жил орж байгаа хүмүүсийн бие хаа өвдөх нигуур их тул засал номоо бүрэн хийлгэх нь бие сэтгэл засна. Түүнчлэн 37-ны жил орох үед мэнгэ голлодог. Энэ жил нэг цагаан мэнгэтэй хүмүүсийн мэнгэ голлож, жил нь орж байгаа. Тиймээс засал номдоо мэнгэний заслаа гэх мэтээр бүх заслаа бүрэн хийлгэвэл өөрт нь сайн.

49-ний жил бол эх махбодьтой. Өөрийн эхийнх нь махбодьтой давхацдаг гэж үздэг. Ялангуяа эмэгтэй хүмүүст хатуу гардаг гэж үздэг. Тиймээс 49-ний жилийн засал, гүймгийн засалтай. Түүнийгээ хийлгэх хэрэгтэй.

61-ний жил өөрийн махбодьтой. Өөрийн махбодь давхацна. Мөн л засал номоо бүрэн хийлгэх хэрэгтэй гэж үздэг.

-Хүмүүс 33-ний мөчлөг тохиох үед зөв засал ном хийлгэж, зөв дом хийвэл амьдрал засардаг, ажил үйл бүтдэг гэх мэтээр ярьдаг. 33-ны мөчлөг тохиож байгаа хүмүүст тусгайлан ном засал байдаг уу?

-1994 оны нохой жилтэй хүмүүст энэ жил 33-ны мөчлөг таарч байгаа. Тэгэхээр насныхан мөчлөгийн засал хийлгэнэ. Гүймэг засал мөн хийлгэнэ. Мөн өөрийнх нь ивээл жил ирж байгаа учраас ивээл жилийнхээ заслыг хийлгэнэ. Дом гэх мэтийг бурхны номд тухайлан бичсэн зүйл байдаггүй. Харин биеэ урвуул гэж бичсэн байдаг. Ямар үед биеэ урвуулах вэ гэхээр 33-ны мөчлөг зарим хүнд их хатуу ордог. Өвчин зовлон ирээд, засал хийсэн ч сайн засрал олдоггүй гэх мэт зүйл ажиглагддаг. Тэгэхээр 33-ны мөчлөгийг домын маягаар биеэ урвуулж зас гэж байгаа юм. Энэ нь яах ёстой вэ гэхээр 33-тай залуу хүн биеэ урвуулж сахал тавьж настай хүн болж юм уу, үгүй бол таяг тулж дом маягаар засаж болно. Ингэснээр зэтгэрийн өвчин алга болно гэж ном сударт бичсэн байдаг. Тэгэхээр таяг бэлдэж авдаг кардон цаасан дээр таяг зураад түүнийгээ хааяа нэг тулж алхах гэм мэтээр цээрийг нь гаргадаг.

-Харш жилийн засал номын тухай ном сударт юу гэж бичсэн байдаг вэ?

-Энэ жил хулгана жилтнүүдийн их харш жил тохиож байгаа. Тахиа, туулай жилтэй хүмүүсийн бага харш жил гарч байна. Мөн нэг цагаан мэнгэтэй хүмүүс мэнгэний заслаа хийлгэх, тахиа жилтэй хүмүүс цагаан жилийн заслыг давхар хийлгэх ёстой. Эдгээр заслуудыг шинийн 15-ны дотор багтаж хийлгээд, багтахгүй бол зургаадугаар сарын 22-ны дотор хийлгэвэл зохистой. Түүнээс өмнө, хойно ч хийж болно. Жилийн туршид өөрсдийнхөө боломжид тааруулж хийлгэх л ёстой.

-Засал номоо хийлгээгүй бол сөрөг зүйл тохиолдох уу?

-Ер нь засал номоо урьдчилаад хийлгэчихвэл өөрт нь ч тухтай. Хүмүүс засал номоо хийлгэхээр сэтгэл амарлаа, энэ жилийн том зүйл өнгөрлөө гэх мэтээр ярьдаг. Өөрсдийн л сонголт. Хийлгэчхээд тайван явна уу, зав чөлөөгөөрөө ирээд хийлгэнэ үү хүмүүсийн өөрсдийнх нь сонголт. Түүн дээр хийлгэхгүй бол тэгнэ гэж айлгаад байх зүйл байхгүй.

Б.Энхтүвшин: Сүүлийн жилүүдэд шатахууны хэрэглээ эрс нэмэгдсэн учраас нөөцийн саваа товлосон хугацаанд хурдан барих шаардлагатай
Б.Энхтүвшин: Сүүлийн жилүүдэд шатахууны хэрэглээ эрс нэмэгдсэн учраас нөөцийн саваа товлосон хугацаанд хурдан барих шаардлагатай
 
“Эрчист Монгол“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 30 хоногийн өмнө өгчээ
“Эрчист Монгол“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 30 хоногийн өмнө өгчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!