Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Занабазар жин хасаж барилдаад түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" анхдугаар тэмцээн өнөөдөр Эрдэнэт хотноо эхэлж байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ З.Занабазар түрүүллээ. Түүний хувьд сүүлийн хоёр жилийн Улсын аваргаар 61 кг-ын жинд хүч сориод байсан.

З.Занабазартай Алдар спорт хорооны М.Даваабанди финалдаж мөнгөн медаль хүртэв. Түүний хувьд энэ жилийн улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медалийн тавцанд Аварга спорт хорооны тамирчин С.Жигүүр, Алдар спорт хорооны З.Батмэнд нар зогслоо.

Уг тэмцээнд Олимпын бус жинд өндөр амжилттай барилдсан бөхчүүдийг жин өгсөж, эсвэл хасаж орох бололцоог олгосон.

Увс аймгийн Засаг даргын орлогчоор С.Анхбаярыг томилжээ
Увс аймгийн Засаг даргын орлогчоор С.Анхбаярыг томилжээ
 
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд Сүхбаатарын одон хүртээв
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд Сүхбаатарын одон хүртээв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.