Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Адилсайхан: Хууль бус, шударга бус зүйлийн эсрэг явж байгаад дахиад ажилгүй боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайханыг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн хурал хийж, "УНТЭ-ийн удирдлагыг долоо хоногт гурав сольсноор эмнэлгийн үйл ажиллагаа хямрах нөхцөлийг бий болголоо" хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр гарсан байна. Энэ талаар М.Адилсайхан эмч өөрийн цахим хуудастаа, "Хавдар дээр очиж сайдын дургүйг хүргээд, Нэгдүгээр эмнэлэг дээр очиж төрийн нарийн бичгийн даргын дургүйг хүргэж халагдлаа. Хууль бус, шударга бус зүйлийн эсрэг яваад дахиад ажилгүй боллоо. Эмнэлэг зүгээр ажиллаж байхад нь худлаа мэдээ тараасан гэнэ. Нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн хүмүүс эм хэрэгсэл худалдаж аваагүй гэнэ" гэжээ.

“Эс Жи Эйпс“ цувралын эхний тоглолтод хожил байгууллаа
“Эс Жи Эйпс“ цувралын эхний тоглолтод хожил байгууллаа
 
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.